Шууд Chart

YOUTUBE-ийн байранд гарсан буудалцаан террост халдлага биш байсан гэв

2018-04-04 17:02:31

АНУ-ын Калифорн мужийн  Сан Бруно  хот дахь Youtube ийн төв байранд  буудалцаан болсон нь террорист халдлага биш хэмээн  урьдчилсан  байдлаар  тогтоогоод  байгаагаа  хууль сахиулах байгууллагын  эх сурвалж  мэдэгдсэн  байна.  Дотоод  санал  зөрөлдөөнөөс  болж  энэ буудалцаан болсныг  тодруулсан байна.

Сан-Бруногийн төв байранд  нэг  эмэгтэй  дайран орж галт зэвсэг  ашигласнаас  болж  3 хүн  гэмтэж  шархадсаны  нэгийнх нь биеийн байдал  онц  хүнд байгаа юм байна.  Галт  зэвсэг  хэрэглэсэн эмэгтэй  энэ хэргийг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон  байна.  Түүнд буудуулж  шархадсан  хүмүүсийн  нэг болох  36 настай  эрэгтэй  Youtube ийн байранд гал  нээсэн  эмэгтэйтэй  дотно харилцаатай  байсан тухай  Си  Би эс мэдээлсэн юм. гэхдээ  цагдаагийнхан энэ мэдээллийг хараахан  батлаагүй  байна. Төв  байранд  байсан  хүмүүс  буудах  чимээгээр үймэн зугтацгааж  яаралтай тусламж  цагдаагийнхнийг  дуудацгаасан байна. 

Цагдаа  нар  нэн даруй  ирж  хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсны зэрэгцээ  галт зэвсэг  хэрэглэсэн  этгээд ганцаараа  биш  байж магадгүй хэмээн  нэгжлэг   хийж  байсан  байна.  Олон  нийтийн газар  ийнхүү дахин галт  зэвсэг  хэрэглэсэн хэрэг гарсантай  холбоотойгоор  АНУ –д  галт  зэвсгийн худалдааг  чангатгах  асуудал  дахин  хурцаар хөндөгдөхөөр  байна.  Өнгөрсөн  сард  Youtube компанийнхан  галт зэвсэг  ашиглахыг сурталчилж  байгаа видео бичлэгүүдийг   блоклохоо мэдэгдэж байсан  билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

YOUTUBE-ийн байранд гарсан буудалцаан террост халдлага биш байсан гэв  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй