Шууд Chart

Говь-Алтайн долоон хүн тутмын нэг нь В, есөн хүн тутмын нэг нь С вирустай байна

2018-04-05 08:49:51

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд Говь-Алтай аймгийн иргэдийн долоон хүн тутмын нэг нь В вирустай, есөн хүн тутмын нэг нь С вирустай гэсэн дүн мэдээ гарчээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн засаг даргын үйл ажиллагааны чиглэлд элэг бүтэн Алтай  дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд В, С вирус илрүүлэх шинжилгээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд  2017 онд 40-65 насны 14109 иргэн хамрагдах байснаас 8746 иргэн буюу 62 хувьтай хамрагджээ.

Хавдарын үзүүлэлтээр Говь-Алтай аймаг улсын дунджаас дээгүүрт орж байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тус аймагт 2017 онд 151 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэнээс, элэгний хорт хавдар 67 буюу 44,3 хувийг эзэлж байна. Энэ онд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлынхаа талаар эрүүл мэндийн газраас иргэдэд мэдээлэл хийлээ.

Элэг бүтэн Алтай дэд хөтөлбөрийн хүрээнд 2017 онд аймгийн төв Есөнбулаг сумын болон хөдөө сумдын эрүүл мэндийн төвүүдэд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 17 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ. 2018 онд өрх бүрийн иргэдийг энэ хөтөлбөрт бүрэн хамрагдахыг уриалан хавдаргүй аймаг болох уриалга гаргаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтайн долоон хүн тутмын нэг нь В, есөн хүн тутмын нэг нь С вирустай байна   
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй