Шууд Chart

“Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт сургалт болов

2018-04-05 09:42:25

Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд гэмт “Хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт сургалт боллоо.

Үүнд 27 сумын хэсгийн төлөөлөгч, зарим сумын олон нийтийн цагдаа нараас бүрдсэн 70 гаруй хүн оролцов.

Аймгийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумдын гишүүдийг чадавхжуулах, нутгийн захиргааны зүгээс баримталж буй бодлого шийдвэр эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэ төрлийн гэмт хэргийн гаралтын нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт мэдээ мэдээллээр хангах зорилгоор уг сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтын явцад гэр бүлийн хүчирхийллийн хууль гарснаас хойш Төв аймгийн хэмжээнд нийт 21 мянган гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн дуудлага мэдээлэл ирсэн талаар албаныхан тодотгов.

Үүнээс он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 15 эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм.

Далд хэлбэртэй байсан уг төрлийн гэмт хэрэг илэрч байгаа нь сайшаалтай ч хүчирхийлэл үйлдэгч нь эрэгтэйчүүд, өртөж байгаа нь бага насны хүүхэд эмэгтэйчүүд байгаа нь анхаарал татаж байна гэдгийг холбогдох хүмүүсээс хэлж байсан юм.

Хамгийн гол нь гэмт хэрэг зөрчил гарахад иргэдийн мэдлэг хандлага ихээхэн нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Түүнчлэн ажилгүйдэл, архидалт газар авч байгаа нь гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болж байна гэдгийг ч тайлбарлалаа.

Тиймээс хүн бүрийн оролцоог нэмэгдүүлж гэмт хэргээс урьдчилан сэргйилэх нь чухал болоод байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт сургалт болов  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй