Шууд Chart

Анкарад Турк, ОХУ-ын дээд хэмжээний уулзалт боллоо

2018-04-05 10:43:08

ОХУ-ын  Ерөнхийлөгчийн  Туркэд  хийж байгаа айлчлалын хүрээнд   өчигдөр 2 улсын  төрийн тэргүүн нарын уулзалт хэлэлцээ болсон  байна.  Энэ уулзалтын  үеэр Оросын  тал  Туркийн  хүсэлтээр зенит пуужингийн С-400  системийн  үйлдвэрлэлээ хурдасгахаар болсон  байна.  Мөн  2 тал  энэ гэрээнийхээ  өртгийг  тохирсон байна. 

Энэ тухай уулзалтын  дараа  хийлгэсэн хэвлэлийн  бага хурал дээр  Оросын Ерөнхийлөгч  Владимир Путин  мэдэгдсэн  юм.  Түүнчлэн  Туркийн  талд  С-400 гийн  үйлдвэрлэх технологийг шилжүүлэх боломжтой  холбоотой  асуудал  бол  цэрэг  улс  төрийн  биш  арилжааны  чанартай  асуудал гэдгийг   Ерөнхийлөгч  Путин онцлон мэдэгдсэн  байна.  Харин Туркийн Ерөнхийлөгч Эрдован тус улс   С-400  системийг  худалдан  авах шийдвэрийг бие  даан гаргасныг  онцолсон  байна.  Үүний зэрэгцээ дээд  хэмжээний уулзалтаар  2 талын худалдаанд гарч  байгаа саад  тотгоруудыг арилгах  асуудлыг  ч хөндсөн байна. Мөн  сүүлийн үед   ихээхэн  шуугиан  дэгдээгээд байгаа  Оросын  тагнуулч  асныг  охиных нь хамтаар хордуулсан  гэх асуудлыг  товч  ч  гэсэн хөндөж хэлэлцсэн  байна.  Гол нь  Ерөнхийлөгч Путин  Туркийн Ерөнхий сайдад  Оросын  байр  суурийг  танилцуулсан  байна.  энэ тухай  тэрээр  хэвлэлийн бага хурлын  үеэр мэдэгдсэн  төдийгүй  олон улсын  шинжээчдийн мэдээгээр   тагнуулч асныг  охиных нь хамтаар  хордуулсан  сэтгэцэд  хүчтэй  нөлөөлөх  бодисыг  дэлхийн  20 гаруй  оронд  үйлдвэрлэх боломжтойг нэмж  хэлсэн байна.

Мөн  шинжээчид   хорт  бодисыг  тодорхойлж  амжаагүй  байхад  Оросын  эсрэг  өргөн хүрээтэй кампани  өрнөсөнд  гайхширч байгаагаа ч  илэрхийлсэн  юм.  Түүнчлэн  Химийн  зэвсгийг хориглох  олон улсын байгууллагын  шинжээчдийн дүгнэлт   энэ  хэрэгт  цэг  тавина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 2  орны  төрийн тэргүүн  өчигдөр  Туркэд анхных  болох  Аккую  атомын  цахилгаан  станцын  шавийг  тавьсан  байна.   ОХУ, Туркийн  удирдагчид  энэхүү  үйл явдлыг  түүхэн  чухал  хэмээн тодорхойлж  байна. 

Ерөнхийлөгч  Путин  2023 он гэхэд 2 улсын  хамтарсан энэ төслийн дагуу   шинэ  цахилгаан станцыг   ашиглалтад оруулахаа  мэдэгдсэний зэрэгцээ хамгийн орчин  үеийн  технологиор  атомын  цахилгаан  станцыг  барихаар  төлөвлөснийг мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анкарад Турк, ОХУ-ын дээд хэмжээний уулзалт боллоо   
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй