Шууд Chart

ОХУ-ын эсрэг эрс хатуу байр суурьтай байгаа ч яриа хэлэлцээнээс татгалзахгүйгээ ерөнхийлөгч Трамп илэрхийлжээ

2018-04-05 10:46:54

АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд  Трамп  Балтийн  орнуудын удирдагчидтай  уулзахдаа  өөрийгөө Оросын  эсрэг хамгийн хатуу байр суурь  баримталж  байгаа  ерөнхийлөгч  хэмээн нэрлэсэн ч  яриа хэлэлцээнээс татгалзахгүй  гэдгээ мэдэгдсэн  байна. Тэрээр  Оростой  харилцаагаа  сайжруулах нь  сайн уу гэхээс  муу  биш.  Үүнийг  бүгд хүлээн  зөвшөөрч  байгааг  ч  тэмдэглэсэн  юм.

Түүнчлэн  Ерөнхийлөгч  Трамп ОХУ  ын  хатуухан арга хэмжээ  авч  байгаагийн нотолгоо  болгож  хилийн  чанадад  АНУ  газрын  тос, байгалийн хий нийлүүлж  байгааг  жишээ  болгож  нэрлэсэн  юм.  гэхдээ   ОХУ-ын  төрийн тэргүүн Владимир Путинтэй  хувийн найрсаг  харилцаа  тогтоож  чадна  гэдэгт  итгэлтэй  байгаагаа тэрээр бас  илэрхийлсэн юм. 

Гэвч  одоогоор 2 улсын харилцаа Их Британид  Оросын тагнуулч асныг  охиных нь хамтаар  хордуулсан гэх хэрэгтэй  холбоотойгоор  эрс  муудчихаад  байгаа.  Дипломат  төлөөлөгчдийг  албадан гаргаж,  Ерөнхий консулын газрыг нь хаах арга хэмжээг  2  улс  харилцан  бие биенийхээ  эсрэг авчхаад  байгаа юм.  Уг нь өнгөрсөн  3 р сарын 20-нд Ерөнхийлөгч Трамп Оросын  ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь  баяр хүргэж   Ерөнхийлөгч Путинтэй  утсаар ярихдаа  уулзалт хэлэлцээ хийх  санал  тавьж байсан.  Гэвч  Скрипалийг тойрсон асуудлаас болж энэ  санал  санаачлага  дарагдчихаад  байгааг  Америкийн Оросын талын  аль  аль нь батлаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын эсрэг эрс хатуу байр суурьтай байгаа ч яриа хэлэлцээнээс татгалзахгүйгээ ерөнхийлөгч Трамп илэрхийлжээ  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй