Шууд Chart

АНУ-ын худалдааны арга хэмжээний эсрэг хамтран тэмцэхийг уриалав

2018-04-05 10:54:38

Хятад   Дэлхийн худалдааны  байгууллагын гишүүн улс орнуудад  хандаж  АНУ-ын  протекционизмын эсрэг хамтдаа  тэмцэхийг уриалсан  байна.  Дэлхийн  худалдааны байгууллага дахь Хятадын  суурин төлөөлөгч  Чжан  Сянчэнь  олон нийтийн  Вэйбо сүлжээгээ  дамжуулан  ийм уриалга  гаргасан байна. Тэрээр   АНУ-ын  танилцуулсан Хятадын 1300  нэр төрлийн  бараа бүтээгдэхүүнд   импортын  гаалийн татвар ногдуулах шийдвэр  нь  Дэлхийн худалдааны  байгууллагын  суурь зарчмуудыг  ноцтойгоор зөрчсөн  явдал  болж  байгааг  мэдэгдсэн  байна. 

Мөн  ойрын  хугацаанд  дэлхийн худалдааны  байгууллагын  шугамаар Америкийн энэ алдаатай шийдвэрийн  эсрэг гомдол  гаргахаар  мэдэгдсэн  байна.  АНУ импортын гаалийн татвар  ногдуулах  Хятадын  бараа  бүтээгдэхүүний нэрсийн  жагсаалтыг  өчигдөр танилцуулсан. Америкийн засаг захиргааны  тооцоогоор  ийм татвар  ногдуулах  болсноор  Хятад  улс  жил бүр  50  тэрбум ам.долларын  татварыг Америкийн талд   төлөх  ёстой  болох юм.  Хятадын  гадаад хэргийн яамнаас Вашингтоны  энэ  шийдвэрийн  эсрэг хариу арга хэмжээ авах болно хэмээн мэдэгдэж  байгаагийн зэрэгцээ АНУ-ыг  бизнесийнхэн болоод хэрэглэгчдийн   ашиг сонирхлыг  үл  ойшоож  байна хэмээн  буруушаасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын худалдааны арга хэмжээний эсрэг хамтран тэмцэхийг уриалав  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй