АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хил рүүгээ цэрэг илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. тэрээр 2 улсын хил дээр хамгаалалтын хаа босгоогүй байгаа, аюулгүй байдлаа зохих түвшинд хангаж чадахгүй байгаа учир хилээ цэргийнхнээр хамгаалуулах болно хэмээн мэдэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хилийн хамгаалалтад 25 тэрбум ам доллар төсөвлөх хүсэлт гаргаж байсан ч Конгресс 1,6 тэрбум ам.долларыг төсөвлөсөн юм.
Ерөнхийлөгч Трампын энэ мэдэгдэлд Мексикийн эрх баригчид хариу бариад байна. Тодруулбал Мексикийн гадаад хэргийн яамнаас АНУ-ын Ерөнхийлөгчийн цэрэг илгээх төлөвлөгөөнд албан ёсоор тайлбар хийхийг холбогдох албаныхнаас шаардсан байна. Түүнчлэн Америкийн талаас хийх тайлбарт үндэслэн улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхлоо хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээг авах болно гэдгээ ч мэдэгдээд байна.
| Ерөнхийлөгч Трамп Мексикийн хил рүү цэрэг илгээх амлалаа | ||
| Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.