Шууд Chart

Еврокомисс худал мэдээлэлтэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулна

2018-04-05 14:47:49

Олон нийтийн сүлжээнд  бусдыг гүтгэсэн,  олон нийтийг үймээнд уриалан  дуудсан  худал  мэдээлэл  тараагчидтай  олон улсаар хэдийнээ  тэмцэж  эхэлсэн.  Үүний зэрэгцээ улс төрийн зорилгоор  хуурамч  мэдээллийг  тараагчидтай  ч тэмцэх  болсон.

Евро комисс  худал мэдээлэл  тараагчидтай тэмцэх  төлөвлөгөөгөө  удахгүй  танилцуулна хэмээн мэдэгдэж  байна. Гэхдээ  Брюссельд интернет  сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бодит байдлаас зөрсөн, худал, суртал ухуулгын шинжтэй мэдээллүүдийг таних тусгай  алба  хэдийнээ  ажиллаж эхлээд  байгаа юм байна. Европын хэрэглэгчид  харин  олон нийтийн сүлжээ, хэвлэлээр  худал  мэдээлэл  тараагчдын эсрэг  авах  арга хэмжээнүүдийг  санал болгож байна. Нэг хэсэг  нь  худал  мэдээллийг илрүүлж  хориглоод  зогсохгүй, тэдгээрийг няцаах  арга хэмжээ авах ёстой гэж үзэж  байна. Нөгөө хэсэг нь  худал  мэдээлэл тараагчидтай хатуу тэмцэх хэрэгтэйг  санал болгож байна. Олон нийтийн сүлжээг  улс  төрийн болон ашиг хонжоо олох зорилгоор ашиглахын эсрэг Евро комисс  тусгай ажлын хэсэг  байгуулан  ажиллаж  энэхүү  төлөвлөгөөг  боловсруулж  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомисс худал мэдээлэлтэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулна  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй