Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч "INTEL" компани өндөр хүчин чадал бүхий 6 цөмт 8 дахь үеийн “CORE I9” нэртэй процессорын чипээ танилцуулсан байна. Тус чипийг зөөврийн компьютерт суурилагддаг хэлбэрээр ашиглах боломжтой гэж онцолжээ.
Шилдэг, шинэ хамгийн сүүлийн үеийн технологийн үзүүлэлттэй энэ чип "Core i9-8950HK" - "турбо хурдатгал" горимд 4.8 GHz хурдтай (суурь давтамж нь 2.9 GHz), энэ нь 6 тооцооллын цөм, 12 дамжуулалттай.
Ийм өндөр чадалтай процессорын чип нь компьютер тоглоом болон графикчдын шаардлагыг хангаж чадахуйц технологи гэжээ. Тоглоомонд зориулагдсан "INTEL"-ийн хамгийн шилдэг чип бол энэ хэмээн онцолсон.
Өмнөх "INTEL" 7 үеийн процессоруудтай харьцуулахад хурдыг 29 хувиар нэмэгдүүлсэн байна. Тоглоомын хувьд i9-8950HK-ийн гүйцэтгэл 41 хувиар өндөр, 4K видео суулгахад 59 хувь хүртэл нэмэгдсэн байна.
| "INTEL" компани “CORE I9” процессорын чип танилцууллаа | ||
| Үзсэн: 2274 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.