Шууд Chart

Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч хамгийн хурдан нисдэг дрон бүтээжээ

2018-04-07 11:50:31

Хэдхэн жилийн өмнө нисдэг дрон бүтээгч “Зиплайнь” компани хүргэлтийн үйлчилгээний салбарт шинэ төрлийн нисдэг төхөөрөмжөө танилцуулж байсан юм. Энэ нисэгчгүйгээр нисдэг төхөөрөмж нь алслагдсан бүс нутагт шаардлагатай байгаа эм тариа болон, цусны донор зэргийг хүргэх хүргэлтийн үйлчилгээний салбарт амжилттай нэвтрээд байсан. Харин энэ удаад тус компани арилжааны салбарт хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хамгийн хурдан нисдэг дрон бүтээгээд байгаа юм байна.

Шинэ загварын энэхүү нисдэг дрон нь 128 км/цаг хүртэл хурдтайгаар нислэг үйлдэх чадалтай юм байна. Шинэ загварын шинэчлэгдсэн нисдэг дроны далавч, хөдөлгүүр, сэнс зэрэг нь бүгд өөрчлөгдсөн тул өмнөх загвартайгаа харьцуулахад алсын бүс нутагт илүү түргэн хугацаанд хүрч очих боломжтой гэнэ. Энэ нь арилжааны салбарын хөгжүүлэгчдийн анхаарлыг ихээр татах болжээ.

Тун удахгүй энэхүү дроныг туршиж үзнэ хэмээн мэдээлсэн байна. Энэ туршилтаараа алсын зайны бүсэд автомат нислэгийн горимд хэр хэмжээнд нисдэг үйлдэж чадах эсэхийг нь олж мэдэх зорилготой аж. Өнөөдрийн байдлаар “Зиплайнь” компанийн бүтээгээд байгаа дэлхийн хамгийн хурдан нислэг үйлдэх боломжтой дрон нислэгийн удирдлагын төвөөс өдөрт 500 удаагийн хүргэлтийн үйлчилгээнд цэгт хүрэх боломжтой байгаа хэмээн онцолжээ. Нэг удаагийн нислэгээрээ 1,75 кг жинтэй ачааг 160 км хүртэлх зайд орших бүсэд хүрч очих хүчин чадалтай гэж мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч хамгийн хурдан нисдэг дрон бүтээжээ  
Үзсэн: 2376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.216.xxx] 2018-04-08 21:09
TOM TOM ACHAAG DRONOOR HUNIIG JOLOOCHTOI DRONOOR

Бидэнтэй нэгдээрэй