Шууд Chart

Ирландын Ерөнхийлөгч 136 жилийн өмнө цаазлагдсан хүнд өршөөл үзүүлжээ

2018-04-07 16:40:15

Ирландын Ерөнхийлөгч  Майкл  Хиггинс хүн амины хэрэгт  буруутгагдаж  цаазлагдсан Майлз  Жойст  өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь  136   жилийн өмнө  гүйцэтгэсэн  ялын  дээд хэмжээ авах шийдвэр буруу байсныг баталсан хэрэг болж байна. 

Тодруулбал, 1882 оны  сүүлчээр Ирландын Голуэй хотод нэг гэр бүлийн  5 хүний амь насыг хороосон хэргээр Майлк  Жойст цаазаар авах  ял  оноон, гүйцэтгэжээ. Тухайн үед энэ хэргээр шүүгдэж байсан өөр 2 хүн Жойсийн буруугүйг баталж байсан ч шүүх тэдний мэдүүлгийг авч хэлэлцээгүй аж. Ирландын Ерөнхийлөгч Хиггинс, "Таван хүүхдийн эцэг Жойс нь Их Британийн шүүхийн түүхэн дэх хамгийн ноцтой алдааны золиос болсон" хэмээн түүнд  нэхэн өршөөл үзүүлэх зарлигаа танилцуулахдаа онцлон  хэлсэн  байна.

Мөн түүхэн алдааг засахын тулд Их Британийн  парламентын гишүүдийн зүгээс хүчин чармайлт гаргасанд  талархаж буйгаа илэрхийлжээ.  Ирландын  Ерөнхийлөгч  1937 оноос хойш нийт 4 удаа  өршөөлийн зарлиг гаргаж байжээ.  2015 онд  Ирландын засгийн газар  улс даяар шуугиан дэгдээж байсан энэ хэрэгт  хууль эрх зүйн  дүгнэлт хийх үүргийг  холбогдох албаныхандаа өгсөн аж. Үүний үр дүнд  Жойс энэ хэргийг үйлдээгүйг тогтоож чадсан байна.  Түүнчлэн  Жойс ирландаар л ярьдаг нэгэн байсан атал шүүх хурал нь  англи хэл дээр болсон нь зуу гаруй жилийн өмнөх  шүүхийн алдаатай шийдвэрт  нөлөөлсөн  байх талтай гэж дүгнэсэн байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирландын Ерөнхийлөгч 136 жилийн өмнө цаазлагдсан хүнд өршөөл үзүүлжээ  
Үзсэн: 2051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй