АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа буюу НАСА агентлаг улаан гариг гэж нэрлэгддэг Ангараг гаригийг судлах зорилгоор нисдэг бяцхан төхөөрөмж ашиглахаар зорьж байгаа юм байна. Тодруулбал, робот-зөгийг Ангараг гариг дээр явагч машинтай холбон судалгаа шинжилгээ болон хайгуулын ажилд ашиглана гэжээ. Энэ хүрээнд Улаан гариг дээр нислэг үйлдэх боломжтой робот-зөгийг бүтээхээр төлөвлөж байгаа юм байна.
НАСА агентлаг ирэх 10 жилийн хугацаанд Ангараг гаригийг судлах зорилготойгоор “Инновэтив эдвэнсд консээпс” хөтөлбөрийн хүрээнд 25 гаруй төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Өнөөдөр технологийн хөгжүүлэгчид бага төрлийн нисдэг жигүүртэн амьтдын хэлбэр загвартай нисдэг төхөөрөмжүүдийг бүтээсээр байгаа. Туршилт ч амжилттай болсон талаар онцолж байна. харин энэ технологийг өөр нэгэн гариг ертөнц дээр ашиглах нь олны анхаарлыг ихээр татаж байна. тэр тусмаа НАС агентлаг Ангараг гариг дээр судалгаа, хайгуулын зориулалтын нисдэг жижиг төхөөрөмж ашиглахаар болж байгаа сонирхолтой.
Улаан гаригийн агаарын мандлын нягтрал дэлхийтэй харьцуулахад 100 дахин бага хэмжээтэй байдаг байна. Тийм учраас дэлхийн агаар мандалд нислэг үйлддэг төхөөрөмжөөс өөр төрлийн технологийн шийдэл бүхий нисдэг төхөөрөмж бүтээх хэрэгтэй болоод байгаа юм байна.Үүнийг Насагынхан Марсбийс хэмээн аль хэдийнээ нэрийдээд байгаа юм. Энэ робот маш жижиг төдийгүй нимгэн далавчаараа хөнгөн дэвэлт хийхэд л агаарт тогтвортой нислэг хийх болно гэжээ.
Гэхдээ мэдээж ангарагийн агаарын даралттай ижил орчин нөхцөлд энэ туршилтыг хийх нь мэдээж. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд НАСА-гынхан тийм ч их яараагүй. Судалгаа, туршилтын үр дүнд хэд хэдэн төрлийн шинэ төхөөрөмжүүд гарч ирнэ. Эдгээрээс алийг нь сонгох уу зэрэг цаг хугацаа шаардсан асуудал хэмээн тайлбарласан байна.
| Ангараг гарагийг судлах зорилгоор робот-зөгийг бүтээхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 2379 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.