ОХУ-д эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан Оросын Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Мергей Скрипаль болон түүний охин 33 настай Юлияд шинэ нэрээр АНУ-д амьдрахыг санал болгожээ.
“Сандэй таймс” сонин өнөөдрийн дугаартаа Британийн Засгийн газрын өндөр зиндааны төлөөлөгчийн хэлснээс иш татаж энэ тухай мэдээлж байна. Энд өгүүлснээр Британийн Гадаад тагнуулын "Ми-6" байгууллагын ажилтнууд Америкийн Тагнуулын төв газрын ажилтнуудтай уулзаж, аав, охин Скрипалийг дахин амь насыг нь хөнөөх оролдлогоос аль болох холдуулах үүднээс Нэгдсэн вант улсаас АНУ руу шилжүүлэх асуудлыг ярьсан байна.
Ингэхдээ Британийн эрх баригчид аав, охин хоёрыг Их Британи улс тагнуулын мэдээ солилцдог түншийн харилцаатай АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу шилжүүлэх асуудлыг судалж үзээд АНУ-ыг сонгожээ. “Аав, охин хоёрыг шилжүүлэх улс бол АНУ. Тэнд тэднийг хороох магадлал бага, тэдэнд шинэ нэр өгч, хамгаалахад хамгийн хялбар газар” гэж Британийн тагнуулын байгууллага үзсэн байна.

Мөн сонины мэдээлж байгаагаар Сергей болон Юлия Скрипаль ухаан орсон, бие нь сайжирч байгаа, тун удахгүй Солсберид болсон хэрэг явдлыг мөрдөн шалгах үйл хэрэгт тусалж эхлэх юм байна.
ОХУ-д Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр ял эдэлж байсан Сергей Скрипаль, түүний охин 33 настай Юлия хоёр Британийн талын нотолж байгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын 4-ний өдөр Солсбери хотод сэтгэцэд нөлөөлдөг бодисын хордлого авсан. Лондон энэ хэрэгт Москваг буруутгасан ч Москва үүнийг эрс няцааж буй юм.
| Аав, охин хоёрт АНУ-д шинэ нэрээр амьдрахыг санал болгож байна | ||
| Үзсэн: 1759 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.