Шууд Chart

Дональд Трамп, Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж магадгүй

2018-04-08 18:05:00

АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид хоёр орны удирдагчдын хийх уулзалтын талаар нууц зөвлөлдөөн хийж байна. Үүгээр уулзалтыг нэг бол Пхеньянд эсвэл Улаанбаатар хотод ирэх тавдугаар сарын сүүлчээр, үгүй бол зургаадугаар сарын эхээр хийх асуудал яригдаж байна. Телевизийн “Си-Эн-Эн” суваг энэ тухай мэдээллээ.

Телевизийн авсан мэдээгээ АНУ-ын талаас энэ үйл явцад эцсийн шийдвэрийг Тагнуулын төв газар гаргах юм байна. АНУ болон БНАСАУ-ын тагнуулын байгууллагууд хэд хэдэн удаа холбоо тогтоосон, хамгийн сүүлийн уулзалт гуравдагч оронд болсон гэх мэдээ ирж байна. Ямар ч байсан хоёр удирдагчийн хийх уулзалтын бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар яг хаана, хэзээ уулзахыг одоогоор шийдээгүй байна.

Умард Солонгосын тал уулзалтыг Пхеньян хотод хийхийг шаардаж байгаа ч "Цагаан ордон" үүнийг зөвшөөрөх эсэх нь тодорхой бус байна. Үүнээс гадна уулзалтыг тавдугаар сарын сүүлч, эсвэл зургаадугаар сарын эхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийх хувилбар бас яригдаж байна. Хоёр орны тагнуулын байгууллагууд цаг хугацааг тохирсны дараа дахин нууцаар уулзаж, яг хаана хийх газрыг товлох бололтой.

Умардын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөр дамжуулан Трампад уулзалт хийх аман хүсэлтээ дамжуулсан, АНУ-ын засаг захиргааны тэргүүн хүсэлтийг нь хүлээн авсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп, Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж магадгүй  
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй