Шууд Chart

Цагаан ордон: Оросын эсрэг тогтоосон шинэ хориг Путинтай уулзах Трампын хүсэлтийг өөрчлөхгүй

2018-04-08 18:15:00

Вашингтон Москвагийн эсрэг тогтоосон хоригоо дахин өргөтгөсөн явдал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтэд нөлөөлөхгүй гэж "Цагаан ордон"-ы хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ. Сэтгүүлчид түүнээс "ОХУ-ын 38 хуулийн этгээд болон хувь хүний эсрэг тогтоож буй АНУ-ын ээлжит хориг арга хэмжээг Трамп Путинтай уулзахаас татгалзаж байна гэдгээр хүлээн авч болох уу" гэж асуухад “Үгүй” гэж хариулсан байна.

Сара Сандерс “Ерөнхийлөгчийн хэлснээр, тэрбээр ОХУ-тай сайн харилцаатай байхыг хүсэж байна. Гэхдээ энэ нь ОХУ-ын зарим нэг үйл алхамаас шалтгаална” гэдгийг цохон тэмдэглэжээ.

“Трамп ОХУ-ын хувьд хатуу байр суурь баримтлах нь тодорхой ч бид одоогоор Оросын талаас ямар нэгэн өөрчлөлтийг огт олж харахгүй байна. Гэлээ ч гэсэн бид Трамп, Путин нарыг уулзуулах тал дээр ажиллаж байгаа” гэж Сандерс хэлжээ.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын эрх баригчид ОХУ-ын 38 хувь хүн, “Рособоронэкспорт”, “Оросын санхүүгийн корпорац”, “Рос-ал” гэх мэт хуулийн этгээдийн эсрэг хориг тавьсан. Вашингтон ийнхүү хориг тавьснаа Москва Украйны зүүн хэсэгт хүчирхийлэл дэгдээсэн, Сирид Башар Асадыг дэмжсэн, түүнд зэр зэвсэг нийлүүлсэн, Крымыг өөртөө хууль бусаар нэгтгэсэн, мөн цахим орон зайд хууль бус ажиллагаа явуулсанд буруутай гэдгээр тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан ордон: Оросын эсрэг тогтоосон шинэ хориг Путинтай уулзах Трампын хүсэлтийг өөрчлөхгүй  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй