Шууд Chart

Өмнөговийн есөн суманд 250 мянган ам.долларын санхүүжилт олгоно

2018-04-09 10:06:17

Өмнөговь аймгийн есөн суманд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 250 мянган ам.долларын санхүүжилтийг квот тогтоон хуваарилан олгохоор болжээ.

Дээрх аймаг, “Оюутолгой” ХХК-ий хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" нь Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг.

Түүнээс 250 мянгийг уул уурхайн нөлөөллийн сум, түншлэгч сум, уул уурхайгүй сум гэсэн есөн суманд квот тогтоон олгохоор болж хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тодруулбал нөлөөллийн Ханбогд суманд 70 мянган ам.доллар, түншлэгч Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумдад тус бүр 50 мянган ам.доллар, уул уурхайгүй сум буюу аялал жуулчлалын бүс нутгийн Булган, Баяндалай, Сэврэй, Цогт-Овоо, Номгон сумдад тус бүр 30 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг жил бүр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас хийхээр болж сумдын удирдлага тус сангийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэ үеэр иргэд олон нийт тус санхүүжилтээр хийж хэрэгжүүлэх ажилд өөрсдийн санал бодлоо хэллээ.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” сумдад квотоор хөрөнгө оруулалт хийснээр уул уурхайн үр өгөөж илүү далайцтай иргэдэд хүрэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Жил бүр хийх тус санхүүжилтээр тухайн сумын иргэд, иргэний нийгмийн байгууллага сум орон нутгаа хөгжүүлэх төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх эрх үүсэж байна.

Өөрөөр хэлбэл Дэлхийн уурхайн үр ашиг сумд руу бүр иргэд рүү үр дүнгээ өгч байна. Цаашид “Оюутолгой” ХХК, Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээ шиг үлгэр жишээ гэрээг бусад уул уурхайн компаниудтай байгуулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэн иргэдэд хүрэх уул уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд шат шатандаа онцгой анхааран ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговийн есөн суманд 250 мянган ам.долларын санхүүжилт олгоно   
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй