Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг.
Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Энэ жил улсын хэмжээнд залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй компанит ажлыг эхлүүлсэнтэй холбоотой Говь-Алтай аймаг ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Эрүүл аюулгүй шинэ үеийн төлөө!" уриатайгаар ээлжит сарын аянаа эхлүүлжээ.
Аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх, ажилтнуудад аюулгүй ажиллах зан үйл, соёлыг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Мөн байгууллагуудын дунд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллага" уралдаан зарлаж дүгнэхээс гадна, "Цэвэр цэмцгэр Алтай" нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна гэж Говь-Алтай аймаг дахь манай сурвалжлагч Р.Төмөрчөдөр мэдээллээ.
| Говь-Алтай аймаг “Эрүүл аюулгүй шинэ үеийн төлөө” аяныг эхлүүллээ | ||
| Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.