Баян-Өлгий аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл ээлжит нэгдсэн зөвлөгөөнөө хийж, 2017 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ. Баян-Өлгий аймгийн хил орчмын сумдаар 2013-2015 онуудад жилдээ 100 гаруй адуу хил даван хулгайлагддаг байжээ. Харин өнгөрсөн онд 70 гаруй адуу хил гарсан тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн жилүүдэд хил орчмын зөрчил, эрүүгийн хэргийн нөхцөл байдал харьцангуй хөнгөрсөн бөгөөд энэ нь Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн өмнөх жилүүд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.
Тус аймгийн ОХУ-тай хил залгаа Улаанхус, Ногооннуур сумдад малын хулгай тасрахгүй байна. Хууль хяналтын байгууллагууд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгт орон нутгийн иргэд өөрсдөө оролцож байж болзошгүй гэж үздэг бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байгаа ажээ. Түүнчлэн малын хулгайг таслан зогсох, эрэн хайх ажиллагаанд сумдын зүгээс ч дэмжлэг үзүүлж байгааг удирдлагууд нь хэлж байв.
Хил дамнасан малын хулгайг таслан зогсоохын тулд зөрчил ихээр гардаг хилийн хэсгүүдэд торон саад тавих шаардлагатай хэмээн албаны хүмүүс үзэж байна. Иймд уг ажилд шаардагдах хөрөнгийг энэ жилийн орон нутгийн төсвөөс шийдэж өгөхөө аймгийн удирдлагын зүгээс зөвлөгөөний үеэр илэрхийллээ гэж Баян-Өлгий аймаг дахь манай сурвалжлагч Ө.Нурболат мэдээллээ.
| Сүүлийн жилүүдэд хил орчмын зөрчил буурчээ | ||
| Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.