Шууд Chart

Шинэ загварын “BENTAYGA V8 SUV” автомашин 2021 онд худалдаанд гарна

2018-04-09 15:52:28

Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг Английн “Бентлей Моторс” компани шинэ загварын “BENTAYGA V8 SUV” нэртэй автомашинаа олон нийтэд танилцуулаад байна. Энэ автомашиныг дэлхийн зах зээлд 2021 он гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм. Үүнийг автомат жолоодлогын системийн гуравдугаар түвшний программаар хангагдсан гэж танилцуулжээ.

Компанийн хөгжүүлэгчдийн хэлж байгаагаар энэ автомашинд автомат жолоодлогын системийг аюулгүй, бүрэн ажиллах технологийг шингээх ажил дээр гол анхаарлаа хандуулсан гэж онцолсон байна. Өөртөө таван ширхэг мэдрэгч камертай, том, жижиг хэмжээний хэдэн зуун ширхэг цахилгаан мэдрэгчүүдтэй. 15 ширхэг хэт авиа мэдрэгч төхөөрөмжтэй болсон байна.

Мэдээж радарын тоноглол, шөнийн камертай болсон. “BENTAYGA V8 SUV” автомашин “Active Lane Assist” системээр хангагдсан байна. Энэ бол автомашин авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож байхдаа шаардлагатай тохиолдолд жолоодлогын системийг жолоочид шилжүүлэх систем юм.

Энэ нь автомат жолоодлогын систем салахаас 15 секундын өмнө нь жолоочид анхааруулах зарчмаар ажилладаг юм байна. Үүнийг гол төлөв хурдны зам болон хотын замын хөдөлгөөнд ашиглах зориулалттай гэжээ. Цаг агаарын ямар ч нөхцөл байдалд өөрөө явагч автомат жолоодлогын горимд ажиллана.

Гэхдээ шаардлагатай үед хагас автомат жолоодлогын горимд байхаар програмчлагджээ. Худалдаанд гаргах хүртэл 2-3 жилийн хугацаа байна. Энэ хугацаанд засаж, сайжруулах нэмэлт системээр хангах судалгаа, туршилтуудыг хийсээр байх юм байна.

Английн "Бентлей Моторс" компани шинэ загварын “BENTAYGA V8 SUV” нэртэй автомашинаа зах зээлд 136 мянган евро буюу ойролцоогоор 188.659 ам.доллараар худалдаална гэж мэдээлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ загварын “BENTAYGA V8 SUV” автомашин 2021 онд худалдаанд гарна   
Үзсэн: 2214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй