БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн баруун өмнөд хэсгийн хоёр арал дээр холбооны болон радиолокаторын дохиог сарниулах төхөөрөмж байрлуулжээ. “Уолл стрийт жорнэл” сонин АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээс иш татаж энэ тухай мэдээлж байна.
"БНХАУ Спратли арал дээр дохио сарниулах төхөөрөмж тавьсан байна” гэж сонин АНУ-ын цэргийн яамны төлөөлөгчийн хэлснээс иш татаж, ийм төхөөрөмж тавьсан нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний энэ бүс нутагт явуулах ажиллагаанд нөлөөлнө гэдгийг онцолж байна.
Бруней, Вьетнам, Малайзи, Филиппин улс олон жилийн туршид БНХАУ-тай Спратли буюу Хятадаар Наньша гэдэг энэ арлын төлөө газар нутгийн маргаан өрнүүлж байгаа. Спратли арлыг хяналтандаа авснаар Өмнөд Хятадын өмнөд хэсгээр дайран өнгөрдөг худалдааны усан замыг бараг бүхэлд нь хяналтандаа авна гэсэн үг юм. Энэ замаар Хятадын худалдааны 60 орчим хувь, нүүрс устөрөгчийн импортын 80 орчим хувь дайран өнгөрдөг.
| БНХАУ Спратли арал дээр дохио сарниулах тоног төхөөрөмж тавьсан болохыг Пентагон илрүүлжээ | ||
| Үзсэн: 1356 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.