Цахилгаан хөдөлгүүртэй автомашины зах зээл сүүлийн жилүүдэд улам өргөжсөөр байна. Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч компаниуд энэ салбарт өөрсдийн шинэ бүтээлүүдээ танилцуулсаар байна. Энэ удаад БНХАУ-ын “XING” корпорацийн бүтээсэн "Дэлхийн хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүртэй автомашин" гэж танилцуулсан автомашиныг онцоллоо.

“MISS-R” нэртэй энэхүү уралдааны автомашин 1300-1500 морины хүчин чадалтай юм байна. Энэхүү эко хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл нэг секундын дотор 0-100 км/цаг хүртэлх хурдыг авч чаджээ. Харин 5.1 секундын дотор 200 км/цаг хүртэл хурдлах чадалтай гэдэг нь туршилтаар батлагдсан байна.
Энэ нь хоёр хүний суудалтай ийм төрлийн цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашинуудын дундаас хамгийн хурдан нь хэмээх тодотголыг зүүх үндэслэл нь болж өгчээ. Тус автомашиныг бүтээгчид үүнийгээ дотоодынхоо зах зээлд танилцуулахдаа "Тэсла"-гийн хүчтэй өрсөлдөгч болохуйц хүчирхэг автомашин гэж онцолсон байна.
Хамгийн гол анхаарал татсан зүйл бол дөрвөн ширхэг хүчирхэг цахилгаан хөдөлгүүрийг хослуулж өгсөнд оршино гэж мэдээлэлд дурдсан байна. Одоогоор хурдны асфальтан зам дээр турших ажлууд үргэлжилсээр байгаа аж. Зохион бүтээгчид нь хүчин чадал бүхий бусад үзүүлэлтийг нь улам сайжруулахаар ажиллаж байна гэж онцолжээ.
| Цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашин “MISS-R” 1500 морины хүчин чадалтай | ||
| Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.