Орон нутгийн 800 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Арвайхээр сумын 10 дугаар цэцэрлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа эхлүүлээд байна.
Тус цэцэрлэг байгуулагдсанаар Арвайхээр сумын хэмжээнд СӨБ сурах хүүхдүүдийн 95 хувийг хамруулж байгаа бөгөөд үндэсний ёс уламжлалыг орчин үетэй хослуулсан заах аргыг баримтлан үндсэн чиглэлээ болгожээ.
Шинээр байгуулагдсан цэцэрлэг учраас анги танхимын тохижилтыг багш, ажилчид хамтран хийж байна.
Тухайлбал нэгдүгээр давхарыг хөдөлгөөн эрүүл мэндийн чиглэлээр тохижуулж хүүхэд ангидаа орох хүртлээ хөгжиж, танин мэдэж байх юм. Харин хоёрдугаар давхарыг үнэдсний уламжлалт тоглоом, сэтгэхүй хөгжүүлэх зүйлсээр тохижуулжээ.
Нэгээс 11 дүгээр багийн 150-иад хүүхдийг хамруулж, зургаан бүлэгт мэргэжлийн багшаар удирдуулж байна. Одоогийн байдлаар шатар, бүжгийн дугуйлан хичээллүүлж, хөгжим, наамал, цаасан урлалын дугуйлан хичээллүүлэх төлөвлөгөөтэй байна.
Тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд гэр бүлийн зөвлөл байгуулж багш эцэг эхтэй хамтран олон ажлыг санаачлан хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь Гэр бүлийн номын өргөөтэй болхоор бэлтгэл ажлаа хийж байна.
| Арвайхээрийн 10 дугаар цэцэрлэг гэр бүлийн номын өргөөтэй болно | ||
| Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.