Шууд Chart

Эрүүлжүүлэх саатуулах байр номын сантай болов

2018-04-11 10:48:55

Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид тус газрын "Эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байр"-ыг соён гэгээрүүлэх зорилгоор алба хаагч бүр 3 ширхэг ном хандивлаж нийт 310 ширхэг номоор номын сантай болсон байна.  Мөн Шүүхийн шийдвэрээр баривчлагдсан иргэдэд хөгжмийн засал хийж, номын сангаар үйлчилж байгаад хүмүүжигчид сэтгэгдэл өндөр байна.

Эрүүлжүүлэх саатуулах байрны номын сан нь  нийт 30 гаруй номын фонд үүсгэж уран зохиол, танин мэдэхүй, хууль эрх зүй, чиглэлийн хэд хэдэн төрлийн номуудыг байршуулж чадсан байна. Ер нь аливаа гэмт хэргийг уг үндсийг судалж таслан зогсоох арга хэмжээ авснаар гэмт хэргийн гаралт буурна гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тэдэнд сэтгэл заслын үйлчилгээг үзүүлж илүү том алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах үүднээс дээрх ажлуудыг зохион байгуулжээ.

Энэхүү ажлыг дэмжиж иргэд өөрсдийн хүсэлтээр ном хандивлаж эхэлсэн байна. Одоогоор арав гаруй иргэд ном хандивлана гэдгээ илэрхийлээд байгаа юм.

 

Сурвалжлагч. Т.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрүүлжүүлэх саатуулах байр номын сантай болов  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй