Шууд Chart

Орон сууцанд олсны ургамал тарьж, мансууруулах эм бэлтгэж байжээ

2018-04-11 11:51:55

Улс орон даяар чимээгүй тахал болсон хар тамхитай холбоотой асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байна тэгвэл Орхон аймагт орон сууцны байранд мансууруулах ургамал, тарьж, эм бэлтгэж байсан хэрэг өнгөрсөн 7 хоногт гарсан байна.

Өнгөрсөн долоо хоногт орон сууцны байранд хар тамхины ургамал тарьж, мансууруулах бодис бэлтгэж байсан хэрэг Орхон аймагт гарчээ. Үүнийг цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж, УБ хотын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тасагт шилжүүлсэн байна. Он гарснаас Хойш Орхон аймагт хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг тав дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. Харин өнгөрсөн онд нэг гарч байжээ.

Мөн энэ оны эхний улирлын байдлаар Орхон аймагт 250 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнө оны мөн үеэс 33.6 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм. Сүүлийн үед ажилгүйдэл ядуурал, ихсэж, нийгмийн байдлаа дагаад хулгай, залилан, өмчлөх эрхтэй холбоотой гэмт хэргийг гаралт, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрийг тоо өсч, харин согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурсан байна.

Жил бүрийн хаврын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн өвчин нь хөдөлдөг. Мөн сүүлийн таван жилийн судалгаагаар хаврын улиралд өдөр уртасч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналт суларч, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртөх эрсдэл, тоо баримт нэмэгддэгийг ЦГ-аас анхааруулж байна.

Сурвалжлагч: А.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон сууцанд олсны ургамал тарьж, мансууруулах эм бэлтгэж байжээ  
Үзсэн: 3453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй