Шууд Chart

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д айлчилна

2018-04-11 17:03:33

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийх гэж байна. Түүнийн АНУ-д хийх гэж байгаа энэ удаагийн айлчлалын гол сэдэв нь "Хулгайлагдсан япон иргэдийн асуудал" байх юм байна.

Мөн АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа болон Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хөндөн хэлэлцэхээр төлөвлөж байна. Шинзо Абэ хулгайлагдсан япон иргэдийнхээ асуудлыг АНУ-ын төрийн тэргүүнээр дамжуулан Умар Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд түвшний уулзалтынхаа үеэр энэ асуудлыг хөндөж ярилцахыг хүсэх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын төрийн тэргүүн тав эсвэл зургаадугаар сард хоёр Солонгосын удирдагчийн дээд түвшний уулзалтын дараа залуу удирдагч Ким Жон Ун-тай уулзаж магадгүй байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хэтийн төлөвтөө Сөүл, Пхеньян, Вашингтон хооронд гурван талт дээд хэмжээний уулзалт хийж болох тухай мэдэгдэж байсан.

Өмнө нь Умардтай яриа хэлэлцээ хийхийг эсэргүүцдэг байсан Шинзо Абэ энэ удаад бусдаас хоцрохгүй байхаар шийдсэн бололтой. Хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг эцэслэн шийдэхийн тулд Ким Жон Ун-тай уулзах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлээд байгаа юм. Гэвч ийм уулзалт болно гэх найдлага бараг байхгүй байгаа тул Япон улс АНУ-аас тусламж хүсэхэд хүрээд байна.

1970-1980-аад онд БНАСАУ Японы хэдэн иргэнийг тагнуулын ажилд ашиглахаар хулгайлсан. Эдгээр иргэдийн зарим нь эх орондоо эргэн ирсэн ч Токио асуудал дуусаагүй хэмээн үзэж байгаа бөгөөд хулгайлсан нөхцөл байдлыг тодруулахыг, мөн насан өөд болсон гээд байгаа бусад иргэдийн талаар дорвитой мэдээлэл өгөхийг Пхеньянаас шаарддаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д айлчилна   
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй