Шууд Chart

Марк Цукерберг АНУ-ын конгресст нээлттэй сонсгол хийлээ

2018-04-12 10:10:10

Олон нийтийн цахим сүлжээ Фэйсбүүк хуудас, 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг дамжуулсан буюу 3дагч этгээдэд өгсөн гэсэн мэдээлэл цацагдаж энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгрессын өмнө нээлттэй сонсгол хийж тайлбар өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан. Өчигдөр Конгрессын ордонд конгрессын гишүүдийн өмнө тайлбар өглөө.

Конгрессын сонсголын үеэр Марк Цукерберг хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж байгаагаа мэдэгдсэн. Мөн АНУ-ын тусгай төлөөлөгч Роберт Мюллертэй 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгт Фэйсбүүк компани хамтран ажиллаж байгаагаа албан ёсоор баталж мэдэгдсэн байна. Конгрессын гишүүн Патрик түүнээс энэ тухай асуухад тэрээр товчоор тийм хэмээн хариулсан байна.

Мөн тусгай төлөөлөгчтэй хамтран ажиллаж байгаа нь ерөнхийдөө нууцлалын зэрэгтэй учраас, хамтран ажиллаж байгаа гэдгээс өөр зүйлийг олон нийтийн өмнө хэлэх эсэхийг нягталж шалгах хэрэгтэй хэмээн конгрессын гишүүдэд мэдүүлжээ. Өнгөрсөн хугацаанд Марк Цукерберг хэзээ ч өөрийн биеэр Конгрессын өмнө тайлбар өгч байгаагүй энэ удаагийн нээлттэй сонсгол бол анхны тохиолдол болж байна. Фэйсбүүкийн хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан гэх энэ хэргийн эхлэл анх 2015 оноос эхлэлтэй юм.

Тус  компанийг 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Британийн “Cambridge Analytica” фирмд хууль бусаар гаргаж өгсөн гэж буруутгаж байгаа юм. Британийн фирм уг мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан байх магадлал өндөр байгаа юм. “Фэйсбүүк”, “Cambridge Analytica” компанийн хоорондын холбоог албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснээ Массачусетс мужийн Ерөнхий прокурор Мара Хелей зарлаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Марк Цукерберг АНУ-ын конгресст нээлттэй сонсгол хийлээ  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй