БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ тухай Японы гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Айлчлалын үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И Японы гадаад хэргийн сайд Тара Конотой Хятад-Японы эдийн засгийн дээд түвшний 4 дэх удаагийн яриа хэлэлцээнд оролцох юм. Энэ хэлэлцээнд мөн 2 орны сангийн сайд нар оролцоно. Энэ удаагийн хэлэлцээгээр Хятадын бүс ба санаачилгын хүрээд дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай төлөвлөгөө боловсруулахаар хэлэлцэх юм байна.
Хятадын гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлалыг Японы талаас өндөр ач холбогдол өгч байна. Ийм өндөр түвшний яриа хэлэлцээ хийх гэж байгаа нь 2 орны удирдагчийн хувьд хамтын ажиллагааг сэргээх болно гэж найдаж байгаа юм байна. Харин Хятадын талаас энэ айлчлалыг 2 орны хооронд өндөр дээд түвшний харилцаа холбоо хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам болно гэж харж байна.
| БНХАУ-ын гадаад хэргийн сайд Япон улсад айлчилна | ||
| Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.