Өчигдөр Энэтхэгийн хойд хэсэгт орших Химачал Прадеш мужид 40 зорчигч тээвэрлэж явсан сургуулийн автобус осолдож үүний улмаас 27 хүн амиа алдаж 11 хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдсан хүмүүсийн 25 нь 13 хүртэлх насны сурагчид байсан байна. Уг автобусанд жолоочийн хамт нийт 40 зорчигч явсан байна. Сурагчид харьж явах замдаа ийнхүү осолджээ.
Сургуулийн автобус уулын замаар давхиж явахдаа жолоодлогоо алдаж улмаар уулын уруу 100 метрийн өндрөөс унасан байна. Мөрдөн байцаагчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Ослын талаарх эхний дүгнэлтийг хурд хэтрүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь зам дээр үлдсэн автобусны дугуйн мөрийг үндэслэж Сургуулийн автобус уулын хашлагагүй замд хурд хэтрүүлсний улмаар осолджээ гэсэн урьдчилсан таамгийг холбогдох албаныхан дэвшүүлж байна. Энэтхэг нь зам тээврийн осол болон ослын улмаас амь үрэгдсэн иргэдийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог.
Осол болдог гол шалтгаан нь хурд хэтрүүлэн давхих ялангуяа хашлага хамгаалалтгүй уулын замд өндөр хурдтай явснаас болж, осол гарах гол шалтгаан болдог байна. Өнгөрсөн 2017 онд л гэхэд 490 мянга орчим зам тээврийн осол аваар гарсны улмаас 150 мянга гаруй хүн амь үрэгджээ. “CNN”-ийн мэдээлснээр энэ нь Энэтхэгт нэг минут тутамд нэг осол гардаг гэсэн үг юм байна.


| Энэтхэгт сургуулийн автобус осолдож 27 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.