Шууд Chart

ДЭМБ: Сирид химийн хорт бодист хордсон 500 гаруй хүн байна

2018-04-12 16:48:53

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас, Сири улсад одоогийн байдлаар, химийн хорт бодист хордсон байж болох, хордлогын шинж тэмдэг илэрсэн 500 гаруй хүн байгааг мэдэгдэж байна. Тиймээс, тус байгууллагаас, химийн хорт бодисын халдлагад өртсөн Зүүн Гутам мужийн ард иргэд болон тухайн газар нутагт яаралтай шалгалт хийх, нөхцөл байдалтай танилцах болон, хордсон иргэдэд тусламж үзүүлэхийг шаардсан байна.

Химийн халдлагад өртсөн Гута мужид, ДЭМБ-тай хамтын ажиллагаатай эмнэлгүүдээс авсан мэдээлэлдээ тулгуурлан энэхүү мэдэгдлийг олон улсад хандан зарлаж байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгт хандаж, Зүүн Гута-д учирсан энэ гамшигт хэрэгт анхаарлаа хандуулж ажиллахыг уриалж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сирийн Зүүн Гутад химийн зэвсэг ашиглалаа гэж Өрнөдийн орнууд мэдээлсэн. Гэхдээ Сирид яг энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан эсэхийг одоогийн байдлаар нотлоогүй байна. Энэ үеэр Химийн зэвсэг хориглох байгууллага Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгаад эхэлжээ. Одоогоор тэд мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд Химийн зэвсгийн конвенцийн гишүүн орнуудад тайлангаа танилцуулах юм  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Сирид химийн хорт бодист хордсон 500 гаруй хүн байна   
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй