Шууд Chart

Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ

2018-04-13 09:51:26

Говь-Алтай аймгийн Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ. Энэ хавар 50 гүү унагална. Тахийн сүрэг хээр талд идээшлэн, эх орныхоо дархан цаазат газар эрх дураараа өсөж, үржсээр өдгөө 200 тоо толгойд хүрчээ. Бугат сумын Тахийн тал буюу Их Говийн дархан цаазат газрын Б хэсэгт орших тахийн сүрэг  эд хүйтний өдрүүдийг ямар ч гарзгүйгээр эсэн мэнд идээшлэн давж урин хавартай золгожээ. Тэртээ 1992 оны 6 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн Тахийн талд "Христиан Освальдын сан"-гийн дэмжлэгээр, Монголын засгийн газар, тахь нутагшуулах үндэсний комисс зохион байгуулж анх таван тахийг Европоос авч ирсэн түүхтэй. Өдгөө тахийн сүрэг өсөж үржсээр онгон дагшин байгальдаа дасан зохицсоор байна. Бид тахийн сүргийн хаваржилтын талаар тодрууллаа.

Дэлхий нийтээрээ говийн гайхамшигт  - 6 хэмээн нэрлэгдэх амьтдын тоонд тахийн сүрэг багтдаг. Тэгвэл энэ амьтны өвс тэжээлийг биотехникийн арга хэмжээ авч ажиллан бэлтгэжээ.Эдгээр амьтдын бэлчээрлэх даацыг тусгай хамгаалалтад авсан ч хөдөөгийн малчид отроор орж идээшилдэг. Иймээс орон нутгийн зүгээс эдгээр амьтдад аль болох анхаарал тавин ажиллаж байгааг онцоллоо.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ  
Үзсэн: 2561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.24.xxx] 2018-04-14 09:32
Neeren saihan medee unshih saihan bn ate
Зочин [112.72.14.xxx] 2018-04-13 22:24
Ганц 2 гэрэл гэгээтэй мэдээ унших сайхан байна.
zochin [202.21.96.xxx] 2018-04-13 19:51
Tahi ussuj bgaad bayrtai bna. Odoo mazaalaigaa yaah bodoltoi bn. Tahi gej bh hoiguur mazaalai ustlaa

Бидэнтэй нэгдээрэй