Завхан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг жил бүр бусад аймагт хугацаат цэргийн алба хайж байгаа цэргүүдээ эргэдэг уламжлалтай. Энэ жил Ховд, Баян-Өлгий, Увс аймагт хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа эргэсэн байна.
Ажлын хэсгийнхэн Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р анги, Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний 340-р анги, Увс аймгийн Хилийн 0311-р ангийн зургаан заставт ажиллаж 260 гаруй цэргүүдтэй уулзлаа. Завханы цэргүүд цол нэмж, урлаг, спорт, буудлага зэрэг олон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Аймгийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж, ар гэрээс нь явуулсан захидал, бэлэг зэргийг өгч, цэргүүдийнхээ алба хааж буй ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай танилцаж, урлагийн тоглолтоор үйлчиллээ. Цэргүүд алба хаах өндөр сэтгэл зүйтэй, цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан байна. Тэд өөрийгөө хөгжүүлж, олон шинэ зүйл сурч байгаагаа хэлж байлаа.
Аймгийн Засаг дарга Батсайхан анги, салбарын бүтээн байгуулалт, цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ангид 300.0 мянга, заставуудад 100.0 мянган төгрөг хандивлалаа. Эх орныхоо төлөө зориулж байгаа цаг хугацаа, мөч бүхэн тэдний хувьд бахдал дүүрэн, дахин давтагдашгүй эрхэм бөгөөд эр цэргийн албанаас хувь хүний төлөвшил, бие бялдрын хөгжил, оюун санааны ухаарал, тэсвэр, тэвчээр, захирах, захирагдах ёс, бусдыг хүндлэн дээдлэх зарчим, анд нөхөрлөлийг олж авчээ.
| Хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ | ||
| Үзсэн: 2552 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.