Шууд Chart

Баасан гарагт орчноо цэвэрлэж байхыг иргэдэд уриаллаа

2018-04-13 10:01:24

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, 500 орчим га талбайгаас 131 тонн хог хаягдлыг түүж хаясан байна. Түүнчлэн долоо хоног бүрийн Баасан гарагт 50 м хүртэлх орчноо цэвэрлэж байхыг иргэд бүх нийтэд уриаллаа.

Улиралд нэг удаа бүх нийтийн их цэвэрлэгээг хийдэг. Энэ удаагийн их цэвэрлэгээнд иргэд, төрийн албан хаагчид аж ахуйн нэгж байгууллага бүр идэвхтэй оролцож, 500 орчим га талбайд хаягдсан 131 тонн хог хаягдлыг түүж орчноо цэвэрлэлээ. Архины шил, лааз, ундааны сав хуванцар хог хаягдал, үхсэн малын сэг зэм ихэвчлэн байсан ба иргэн бүр хог хаягдлаа зориулалтын саванд хийж, эрүүл орчинд ажиллаж амьдрахыг тэд уриалж байна.

Мөн Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу Даланзадгад сумын Засаг дарга захирамж гаргаж байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 50 метр хүртэлх орчиндоо долоо хоног бүрийн Баасан гаригт цэвэрлэгээ хийх ажлыг идэвхжүүллээ.

Бид өөрсдөө орчноо цэвэр цэмцгэр байхад анхаарч ухамсартайгаар хогийг хогийн цэг, хогийн саванд хийж хэвшвэл эрүүл цэвэр орчинд ажиллаж амьдрахаас гадна хотын соёл бий болж, хөгжил дэвшилд хамтдаа алхах болно. Хог хаягдлын тухай хуулинд байгууллага аж ахуйн нэгжийн үүргийг тусгаж өгсөн ба үүргээ биелүүлж эрүүл цэвэр орчныг бүрдүүлснээр цаг хугацаа, төсөв мөнгөө хэмнэхээс гадна бохир байдлаас үүдсэн элдэв өвчин эмгэгээс өөрсдийгөө хамгаалж, сэргийлж чадах юм.

Сурвалжлагч: Үүрийнтуяа

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баасан гарагт орчноо цэвэрлэж байхыг иргэдэд уриаллаа  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй