Шууд Chart

Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт хэвийн явагдаж байна

2018-04-13 10:30:21

Өмнөговь аймагт бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. 2017 онд тендер сонгон шалгаруулалт удааширснаас бүтээн байгуулалтын ажил оройтсон. Энэ жил тендерийг харьцангуй эрт зарлаж бүтээн байгуулалтын жилийн ажлууд төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.

Бүтээн байгуулалтын жилд хэд хэдэн багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Даланзадгад сумын наймдугаар багийн төв, Шим билэг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг орон нутгийн “Эл эс би” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төсвийн дагуу ажил хэвийн явж байна. Хоёр давхар, 700 мкв багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг чанар стандартын дагуу барьж байгуулж, ирэх наймдугаар сард багтаан ашиглалтад оруулна. Бүтээн байгуулалтад Өмнөговьчууд орон нутгийн компаниудаа түлхүү оролцуулах бодлого баримтлан ажиллаж байна.

2018 онд тус аймагт 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ.

Гуравдугаар сарын 18-нд бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн ба Даланзадгад суманд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын явц өнөөдрийн байдлаар 25 хувьтай явж байна.

С.Удвалын нэрэмжит, Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийг түшиглүүлэн 100 хүүхдийн суудалтай, урлагийн иж бүрэн заалтай 3 давхар цэцэрлэгийн барилгыг манай аймгийн “Суварган говь” ХХК гүйцэтгэж байна.

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хамтын ажиллагааны "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 1,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Одоогийн байдлаар гурван давхар иж бүрэн цэцэрлэгийн барилга дээр 25 хүн тогтмол ажиллаж байна.

Цэвэр, дулааны шугам сүлжээг бүрэн шийдэхийн зэрэгцээ 11 дүгээр цэцэрлэгийн гаднах хашааг бүрэн шинэчлэх юм байна. 100 хүүхдийн иж бүрэн цэцэрлэгийн цогцолборыг наймдугаар сарын 1 гэхэд дуусгаж хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгчид онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт хэвийн явагдаж байна   
Үзсэн: 1938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй