АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн Дума хотод химийн зэвсэг ашигласныг хариуд Сирийн эрх баригч дэглэмд хариу цохилт өгнө гэдгээ мэдэгдэж байсан. Өчигдөр тус улсын үндэсний аюулгүйн байдлын зөвлөлийн хуралдсан. Энэ хуралдаанаар Сирид хэрэгжүүлэх бүх талын сонголтуудыг хэлэлцсэн боловч эцсийн шийдвэрийг гаргасангүй гэж цагаан ордноос мэдэгдлээ. Энэ удаагийн хуралдаанаар Сирийн эсрэг авч болох хариу арга хэмжээнүүдийн дунд цэргийн цохилт өгөх хувилбар ч яригдсан байна.
АНУ-ын хувьд үүсээд байгаа нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байна. АНУ-ын төрийн тэргүүн өмнө нь Сирид хариу цохилт өгнө хэмээн мэдэгдэж тэнгисийн цэргийн хүчний Харри Трумэн хөлөг онгоцоор удирдуулсан цохилтын бүлгийг Газар Дундын тэнгист төвлөрүүлээд байгаа юм. Цохилтын бүлгийг ирэх 5-р сарын эхээр Персийн буланд хүрэх тухай Оросын армийнхан мөн тооцоолж байгаа юм байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сирийн Зүүн Гутад химийн зэвсэг ашиглалаа гэж Өрнөдийн орнууд мэдээлсэн. Гэхдээ Сирид яг энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан эсэхийг одоогийн байдлаар нотлоогүй байна. Энэ үеэр Химийн зэвсэг хориглох байгууллага Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгаад эхэлжээ. Одоогоор тэд мэдээлэл цуглуулж цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд Химийн зэвсгийн конвенцийн гишүүн орнуудад тайлангаа танилцуулах юм байна.
Мөн өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сири улсад одоогийн байдлаар химийн хорт бодист хордсон байж болох хордлогын шинж тэмдэг илэрсэн 500 гаруй хүн байгааг мэдэгдсэн. Тиймээс тус байгууллагаас химийн хорт бодисын халдлагад өртсөн Зүүн Гутам мужийн ард иргэд болон тухайн газар нутагт яаралтай шалгалт хийх нөхцөл байдалтай танилцах болон хордсон иргэдэд тусламж үзүүлэхийг шаардсан байна.
| АНУ Сирийн эсрэг ямар хариу арга хэмжээ авахаа шийдээгүй байна | ||
| Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.