Шууд Chart

Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

2018-04-14 11:04:57

”Алтанбулаг” чөлөөт бүсийн   үйл ажиллагаатай  танилцахаар ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны болон, Буриад, Иркутск зэрэг алс дорнодын бүс нутгийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт  хүрэлцэн ирлээ

“Алтанбулаг “ чөлөөт бүс  2014 оноос байнгын үйл ажиллгаатай болсоор өдгөө хүрч байна. Уг чөлөөт бүс  ОХУ, БНХАУ – ыг холбосон гео эдийн засгийн чухал ач холбогдолтой бүс юм. Монгол улсын шадар сайдын  эрхлэх  ажлын хүрээнд чөлөөт бүсийн асуудал ордог. Энэ үүднээс хоёр орны Засгийн газрын комиссын хуралдааны үеэр яригдсан асуудлын дагуу чалаат бүсийн үйл ажиллагааг сажруулахаар болсон байна. Энэ хүрээнд шадар сайдын ажлын албаныхан болон бусад холбогдох хүмүүс чөлөөт  бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн  ОХУ-аас  Монгол улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын дарга  М.Васильев тэргүүтэй  төлөөлөгчид  чөлөөт бүсиын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр гурван улсын эдийн засгийн болон хамтын ажиллагааны хувьд төдийгүй хил орчмын бүс нутгын хөгжилд “Алтанбулаг” чөлөөт бүс чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байсан юм.

Уг бүсэд өнөөдрийн байдлаар нийт   3,9 сая ам долларын бараа бүтээгдхүүн нэвтэрч  2,82 сая ам долларын бараа борлуулж  670 орчим түр ажлын байрын бий болгожээ. Одоогийн байдлаар тус бүсэд дотоодын 108 аж ахуйн нэгж, 3 гадаадын компани болон 40 гаруй хүн ажиллаж байна.

 Чөлөөт бүсийн зорилго нь эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлэн хөрөнгө оруулагчдыг татах замаар гадаад худалдааг хөхиүлэн дэмжиж, бүс нутгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 2160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй