Шууд Chart

Гольфийн ухаалаг цохиур “Taylor made spider” тоглолын ур чадварыг нэмэгдүүлэхэд тусална

2018-04-14 11:10:15

Хүмүүс чөлөөт цаг заваа ихэнхдээ дуртай зүйлээ хийж өнгөрүүлдэг. Ингэхдээ ихэвчлэн спортын олон төрлөөс сонирхож, дурлаж байгааг нь сонгон хичээллэдэг. Эдгээрийн нэг бол гольф юм. Энэ төрлийн спортоор анхлан хичээллэж эхэлж байгаа сонирхогчид эхний удаадаа тийм ч чадварлаг гольфчин болж чаддаггүй. Харин энэ асуудлыг шийдэх өгөх шинэ төрлийн төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэ бол гольфийн тоглолтын ур чадварыг нэмэгдүүлэхэд туслах зориулалтын ухаалаг цохиур болох “Тэйлор мэйд спайдер” юм.

Гольфийн спортыг сонирхон хичээллэх хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа юм. Энэ ч үүднээсээ гольфийн чадварлаг тамирчид олноороо төрөн гарсаар байна. Харин энэ спортоор улам сайн хичээллэж, мэргэжлийн тамирчин болохыг хүсэж байгаа бол аль эсвэл анхлан суралцах гэж байгаа бол энэ харагдаж байгаа ухаалаг цохиур тусалж чадна гэжээ. Үүнийг гольфийн цохиур болон бусад хэрэгслийг үйлдвэрлэгч алдартай “Тэйлор Мэйд” компани бүтээсэн юм. Энэ ухаалаг цохиурын тусламжтайгаар тоглогч цохилт бүрийнхээ дараагаар алдаагаа олж мэдэн, дараагийн удаад зөв байрлалаар цохих боломжтой болдог байна. Цохиурын урд хэсэгт мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулж өгсөн. Энэ нь тоглогчийг цохиураа хэрхэн барьж, ямар хэмээр хэр зэрэг хүчтэй цохиж байгааг мэдрэн, дүн шинжилгээ хийж улмаар боловсруулсан мэдээллээ ухаалаг гар утас руу дамжуулдаг байна.

Үүнээс тоглогч дараагийн цохилтоо хэрхэн зөв хийх талаар заавар, зөвлөгөөгөө авдаг юм байна. Мөн энэхүү програм нь тоглолтын техник, арга барилыг сайжруулахад зориулсан сургалтын модулиуд болон дасгалуудыг өөртөө багтаасан юм. “Спайдэр” нэртэй гольфийн ухаалаг цохиур худалдаанд 399 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа юм байна. Худалдан авсан тохиолдолд утасгүйгээр цэнэглэгч аппарат, сольж болдог мэдрэгч төхөөрөмж болон ухаалаг цохиурын тусгай цүнх зэрэг бусад жижиг хэрэглэлүүд дагалдана хэмээн танилцуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гольфийн ухаалаг цохиур “Taylor made spider” тоглолын ур чадварыг нэмэгдүүлэхэд тусална   
Үзсэн: 1690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй