Шууд Chart

Хүчилтөрөгчийн төхөөрөмж болдог үүргэвч бүхий аяны гибрид хэрэгсэл “advenate”

2018-04-14 11:17:42

Аяны хэрэгсэл зохион бүтээн, зах зээлд худалдаалдаг “Эдвэнэйт” компанийн танилцуулсан гибрид хэлбэрээр ашиглагдах боломжтой шинэ загварын аяны хэрэгслийг онцолж байна. Эхний хэрэгсэл бол майхан болгон ашиглах боломжтой хүрз бол харин дараагийн хэрэгсэл нь хүчилтөрөгчийн төхөөрөмж болгон ашиглаж болохуйц үүргэвч юм.

Мюнхэнд болсон “ай-эс-пи-өү” үзэсгэлэнгийн үеэр анх энэ аяны гибрид хэрэгслийг танилцуулж байсан байна. Аян замд гарах гэж байгаа бол мэдээж бэлтгэлээ маш сайн базаасан байх шаардлагатай. Гэхдээ хэт олон мөн хэтэрхий том овор хэмжээтэй зүйлс биедээ авч явах нь аяллын хурдыг удаашруулах цаашлаад хүндрэлтэй байдалд оруулах талтай байдаг. Харин энэ асуудлыг хөнгөн авсаархан, жижигхэн хэрэгслээр шийдэж өгсөн нь аялагчид болон жуулчдын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Гол төлөв цас ихтэй газар сонгон аялах гэж байгаа хүмүүст зориулагдсан байна. Уулын цасыг цэвэрлэж болох хүрзийг майхан болгон хувиргаж, угсарч болдог болсон нь давуу тал талтай болжээ. Мөн хэрэв гэнэтийн ямар нэгэн тохиолдол агаарын даралт ихтэй газарт хүчилтөрөгчийн дутагдалд орсон тохиолдолд хүчилтөрөгчийн аппарат болгон ашиглах боломжтой үүргэвчийг зохион бүтээсэн нь үзэсгэлэнд цугларсан олны дунд сонирхолтой бүтээл болсон байна. Эдвэнэйт гибрид хүрзний хувьд гэвэл хөнгөн цагаан материалаас бүрдсэн, 64-69 см-ийн урттай юм. Цас болон газар шороо ухахад тохиромжтой. Хүрзний бариул хэсэгт онцгой байдлын нөхцөлд ашиглах зориулалтын гэрэлтүүлэг зэрэг бусад төрлийн зайлшгүй тохиолдолд ашиглах хэрэгслүүдийг суурилуулж өгчээ. Майхны хувьд гэвэл ердөө 800 орчим грамм жинтэй гэжээ. Энэ харагдаж байгаа аяны гибрид хэрэгсэл 430 ам.долларын үнэтэй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүчилтөрөгчийн төхөөрөмж болдог үүргэвч бүхий аяны гибрид хэрэгсэл “advenate”  
Үзсэн: 1609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй