Шууд Chart

Дэлхийд анх удаа электрон хаягдал материалыг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулжээ

2018-04-14 11:26:40

Хүн төрөлхтнөөс шалтгаалан байгаль эх дэлхийд нөлөөлөх сөрөг зүйлсийн дотор дэлхийн дулаарал, глобалчлал, хог хаягдал гээд бусад зүйл багтдаг. Эдгээрийг шийдэхийн тулд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь хаягдал хог, материалыг дахин боловсруулах технологи билээ. Үүнээс шинэ төрлийн үйлдвэрлэлт зах зээлд бий болсон талаарх мэдээллийг онцолж байна. Энэ бол дэлхийд анх удаа цахим хог хаягдал бүхий материалыг дахин боловсруулж ашигтай материал үйлдвэрлэж эхэлсэн тухай асуудал юм.

Сүүлийн үед хуучирч муудсан, эвдэрч хэмхэрсэн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэ цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр сольж худалдаалах байдал цөөнгүй анзаарагдах болсон. Энэ нь зүгээр ч нэг хийх юм аа олж ядсан бодлого биш гэдгийг энэ мэдээлэл танд ойлгуулах болно. 2016 онд явуулсан судалгаагаар бол тухайн жилд 44 сая гаруй тонн электрон хог хаягдал хаягдсан байна. энэ байдал цааш үргэлжлэн 2021 он гэхэд 52 сая тонн электрон хог хаягдал шинээр бий болох тооцоо гарсан байна. Энэ бол шинээр нэвтрэн орж байгаа хаягдсан электрон хэрэгслийг ашиглаж, дахин боловсруулан шинэ материал үйлдвэрлэх салбарт нийлүүлэгдэх хамгийн хямд төсөв өртгөөр олдох түүхий эд материал гэсэн үг юм.

Австралийн Өмнөд Уэльсийн дээд сургуулийн тогтвортой түүхий материал болон технологийн судалгааны төвийн оролцоотой хэрэгжүүлж байгаа “Смарт” нэртэй төслийн гол зорилго бол энэ асуудлыг нааштайгаар, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах хэмээн онцолж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Австралид дэлхийд анх удаа цахим хог хаягдал бүхий материалыг дахин боловсруулж шинэ материал үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулаад байгаа юм байна. Шинэ төрлийн материал үйлдвэрлэгч байгууламжийг электрон хог хаягдлын цэгт байгуулж болно. Мөн үүнээс гадна задгай сансарт, дэлхийн тойрог замд ашиглагдах боломжгүй болсон эвдэрч сүйдсэн хиймэл дагуул, сансрын хог хаягдлыг ч оролцуулан тооцож болно гэж мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийд анх удаа электрон хаягдал материалыг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулжээ  
Үзсэн: 1840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй