Шотландын зохион бүтээгч залуу гар доорх материал ашиглан галаар шүршигч төхөөрөмж бүтээсэн байна. Түүний зохион бүтээсэн энэ төхөөрөмж Илон Маскийн танилцуулсан галаар шүршигчийг бодвол хэмжээгээрээ илүү том юм. Тэр чинээгээрээ их талаар шүрших боломжтой аж.
"Тэсла" компанийг үүсгэн байгуулагч Илон Маск өөрийн компанийн шинэ загварын галаар шүршигчээ танилцуулж, зах зээлд гаргаад байна. Түүний бүтээл эрэлт хэрэгцээтэй байгаа хэдий ч Шотландын зохион бүтээгч Жайрас гэгч залуугийн бүтээл илүү хүчирхэг буюу галаар тийрэлтэт маягийн шүрших чадвартай төхөөрөмж болжээ. Мөн илүү хямд төсвөөр бүтэх боломжтойг ч онцолсон байна.
Барууны улс орон, АНУ-ын зарим нутагт ийм төрлийн галаар шүршигч төхөөрөмжийг хувийн зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй байдаг тул хэрэглэгчдийн дунд ихээхэн анхаарал татаад буй аж. Зохион бүтээгч нь өөрөө энэ төхөөрөмжөө "Галын шуурган буу" гэж онцолсон нь сонирхолтой.
Тэрбээр хэрхэн яаж, ямар эд материал ашиглан энэ төхөөрөмжийг бүтээсэн талаарх нууцаа цахим сүлжээнд нийтэлжээ. Ихэнх хэсэг нь хүүхдийн тоглоомоос бүрдсэн гэдгийг тэрбээр онцолж байна. Гэхдээ үүнийг бага насны хүүхдүүд гэртээ эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хийж туршихыг хориглож байгаа гэдгийг сануулах хэрэгтэй.
Ажиллах зарчим нь их энгийн. Байгалийн хийг тусгай зориулалтын хоолойгоор шүршинэ. Ингэхдээ аварга том хоёр сэнс бүхий төхөөрөмжийг суурилуулж өгсөн байна. Аюулгүй байдлыг байж болох дээд хэмжээгээр нь хангаж өгсөн гэжээ.
| Гар доорх материал ашиглан галаар шүршигч төхөөрөмж бүтээжээ | ||
| Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.