АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, Сирийн Засгийн газрын зарим нэг байгууламжид өгсөн пуужингийн цохилтыг хэлэлцсэн тухай Цагаан ордны хэвлэл мэдээллийн алба уламжилж байна.
“Ерөнхийлөгч Трамп, Макрон нар Сирийн ерөнхийлөгч Башар Асад энэ сарын 7-ны өдөр химийн зэвсэг хэрэглэсний хариуд өгсөн хамтарсан цохилтыг хэлэлцлээ, хоёр удирдагч энэ цохилт Башар Асадыг цаашид химийн зэвсэг хэрэглэхээс татгалзахад зайлшгүй шаардлагатай байсан гэдэгт санал нэгдлээ” гэж хэвлэл мэдээллийн алба цохон тэмдэглэжээ. “Үүнээс гадна тэд Сирид “Исламын улс” террорист бүлгийг бүрэн гүйцэд ялахын тулд олон үндэстний хүч чармайлтыг сэргээх шаардлагатай байгааг тэмдэглэлээ” гэж мэдээлэлд өгүүлсэн байна.
Мөн Трамп Сирид пуужингийн цохилт өгөхөд дэмжлэг үзүүлсэн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд талархжээ. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээгээр: АНУ, Их британи, Францын байлдааны нисэх онгоц болон хөлөг онгоцууд Сирийн цэргийн болон иргэний байгууламжид цохилт өгсөн. Тэд нийт 103 далавчит пуужин харвасны 71-ийг нь Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин замаас нь амдан устгасан байна. Энэ сарын 7-ны өдөр Сирийн Дума хотод болсон хэрэг явдал ийнхүү Сирид агаараас цохилт өгөх гол шалтаг болсон бөгөөд ерөнхийлөгч Башар Асадыг Дума хотод энгийн ард иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэнд буруутгасан нь цохил өгөхөд хүргэжээ.
Цэргийн ажиллагаа явуулахад Конгресс заавал зөвшөөрөл өгөх ёстой гэх маргаан аль эртнээс л бүр япончууд Пёрл-Харбор арал руу дайрсанаас хойш үргэлжилж байгаа юм. АНУ-ын Үндсэн хуулинд зааснаар, ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд зарим нэг онцгой эрхтэй байдаг. Тухайлбал улс оронд шууд аюул заналхийлж байгаа болон гадны орны зүгээс халдах тохиолдолд хууль тогтоогчдын зөвшөөрөлгүйгээр цэргийн ажиллагаа явуулах эрхтэй. Гэхдээ энэ нөхцалд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 48 цагийн дотор Конгресст мэдээлэх үүрэгтэй байдаг байна. Харин аль нэг оронд дайн зарлах эрх нь зөвхөн Конгресст байдаг бөгөөд АНУ хэний өөдөөс дайтахыг Конгресс шийддэг байна. Энэ тохиолдолд ерөнхийлөгч дайны стратеги болон тактикийг тодорхойлдог.
| Трамп, Макрон нар Сирид өгсөн пуужингийн цохилтыг амжилттай хэмээн үзэж байна | ||
| Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.