Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн санаачилгаар “Хүүхэд өсвөр үеийнхнийг шүдний цооролгүй хот” болох зорилт тавин энэхүү ажил 2015 оноос эхлээд байгаа билээ.
Зорилтот ажил эхлэхээс өмнөх үеийн судалгаагаар хүүхдийн амны хөндийн өвчлөлийн тархалт 86, эрчим 4,5-5,0 хувь байсан байна. Одоогоор 4300 гаруй хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлж, эрүүл шүдтэй эрүүл хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Тус суманд нь 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төрийн өмчит ес, хувийн хэвшлийн гурван сургуулийн 10230, суралцагч, төрийн өмчит 16, хувийн хэвшлийн найм нийт 24 цэцэрлэгт 4372 хүүхэд хүмүүжиж байна.
Сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Засаг дарга П.Мөнхтөрийн санаачилгаар хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыгсайжруулахаарулсдаа нхудаа хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх иж бүрэн тоног төхөөрөмж бүхийшүдний кабинетыг Үндэсний лаборатори Хан-Уулцогцолборсургуулийг түшиглэн байгуулсан. Мөн Хэрлэн сумын төмөр замын хоёрдугаар сургуулийн сурагчид шүдний цооролтгүй болжээ.
Энэхүү ажлын онцлох зүйл гэвэл АНУ-аас нарийн мэргэжлийн эмч нар ирж сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт амны хөндийн үзлэг, сургалт, зөвлөлгөө өгч хоёр дахь жилдээ ажилласан.
Мөн БОЭТ шүдний эмч нартай хамтран ажиллажээ. 2017 оны хувьд Хэрлэн сумын 2, 4, 7, 11дүгээр цэцэрлэг шүдний цооролтгүй хамт олон болсон батламжаа гардан авч 2493 хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн байна.
Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 1,0 сая төгрөгийн өртөг бүхий сод худалдан авч өгсөн.
2017 онд нийт нэг сургууль, зургаан цэцэрлэг батламж гардан аваад байна. Мөн онд дөрвөн цэцэрлэгийн 889 хүүхдэд үзлэг хийж, 572 хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн аж. 2015-2017 онд нийт 4089 хүүхдэд үзлэг хийж, 3472 хүүхдийн шүдийг эрүүлжүүлжээ. 2018 онд одоогийн байдлаар 12, 1, 6, 15 “Дорнод түшиц” “Саруул ирээдүй” цэцэрлэгүүд батламж гардан аваад байна.
Одоогоор нийт 13 цэцэрлэг, нэг сургууль шүдний цооролгүй хамт олон болсон батламж гардан аваад байна.
| “Хүүхэд өсвөр үеийнхнийг шүдний цооролгүй хот” болгох зорилт 2015 оноос эхэлжээ | ||
| Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.