АНУ, Их Британи, Франц улсууд хамтран Сирид агаарын цохилт өгснийг эсэргүүцэгчдийн жагсаал Киприйн нийслэл хотноо өнгөрсөн даваа гарагт боллоо. Эсэргүүцлийн энэ ажиллагаанд зүүний бүлэглэлийн олон зуун идэвхтнүүд оролцсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Эсэргүүцлийг зохион байгуулагч нь Киприйн сөрөг хүчин болох Киприйн хөдөлмөрч ардын дэвшилтэт нам байжээ. Дайныг эсэргүүцсэн энэ жагсаалт тус улсын ерөнхийлөгч асан Димитрис Христофиас оролцож, үг хэлэхдээ Киприйн ард түмэнд хандаж Сирийн засгийн газрыг хамгаалахыг уриалжээ.
Тэд эсэргүүцлийн жагсаалаа Никоси хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадна зохион байгуулсан бөгөөд жагсагчид "Сирийн Дума хотод засгийн газрын цэргүүд нь химийн зэвсэг ашиглан халдлага үйлдсэн гэж худал шалтаг гарган барууны 3 орон агаарын цохилт хийсэн" гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Сирийн эрх баригчид ийм төрлийн зэвсэг ашигласан гэх баримт нотолгоо одоо хүртэл байхгүй байгааг хэлж байв. Түүнчлэн жагсагчид Кипр дэх Британийн агаарын цэргийн баазыг Сири дэх холбоотнуудын агаарын цэргийн ажиллагаанд ашигласанд эгдүүцэж буйгаа илэрхийлцгээв.
| Сирид агаарын цохилт өгснийг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.