Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено сэтгүүлчдийн амь насанд хүрсэн этгээдэд сайн дураараа бууж өгөх 10 хоногийн хугацаа өгч байгаагаа өчигдөр буюу өнгөрсөн шөнө зарлалаа. Тэрээр энэ хугацаанд хууль цагдаагийнханд бууж өгөхгүй бол хамгийн хатуу шийтгэл хүлээлгэхээ амласан байна.
Тодруулбал, энэ хэрэг өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт гарсан юм. Колумб улстай залгаа хил дээр Эквадорын "Комерсио" сонины 2 сэтгүүлчийг жолоочийнх нь хамтаар барьцаалсан хэрэг гарч, удалгүй тэд амь насаа алдсан нь батлагдсан байна. Эквадорын эрх баригчид энэ хэргийг Гуачо хочтой Вальтер Патрисио Арисале гэгч толгойлон үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм.
Тиймээс Ерөнхийлөгч Морено түүнд сайн дураараа бууж өгөх хугацаа олгож байгаагаа ийнхүү мэдэгдсэн юм. Хууль сахиулагчдын мэдээллээр Гуачо нь энэ оны нэгдүгээр сараас хойш Эсмеральдас мужид хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа гэмт бүлэглэлийнхнийг тэргүүлдэг аж. Тэдний гарт сэтгүүлчдээс гадна цэргийн 4 албан хаагч амиа алдсанд тооцогдож байгаа юм. Эквадорын эрх баригчид Гуачогийн байгаа газрыг мэдээлсэн хүнд 100 мянган ам.доллар, харин Колумбын эрх баригчид 150 мянган ам.долларын шан харамж олгохоо амлаад байна
| Сэтгүүлчдийн аминд хүрсэн этгээдэд бууж өгөх 10 хоногийн хугацаа өгчээ | ||
| Үзсэн: 2663 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.