Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өөрсдийн идэвхи санаачилгаар хэд хэдэн бүтээн байгуулалтыг хийлээ. Мөн амжилттай ажиллаж яваа алба хаагчид цол нэмлээ.
2017 онд тус аймгийн цагдаагийн газарт 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд гэмт хэрэг зөрчлөөс үүдсэн хохирол гурав дахин буурсан байна. Энэ оныг аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотой тус аймгийн цагдаагийн газар нь иргэд хүлээн авах танхим, 80 жилийн үүх түүхийг хадгалсан үе үеийн цагдаагийн албан хаагчдын эдэлж хэрэглэж байсан эд материал, бичгийн хэрэгсэл зэргээр түүхэн уламжлалын танхимыг байгуулж, бүх албан хаагчаа түүхийн болон оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийлээ.
Бүтээн байгуулалтын жилд 26 бүтээлч ажлыг төлөвлөж эхнээсээ ажил хэрэг болгон хэрэгжүүлж байна. Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн цагдаагийн газрын 12 алба хаагч цол нэмлээ.
2010 онд дээрх аймгийн цагдаагийн хэлтсийг цагдаагийн газар болгон нэрийг өөрчилсөн хэдий ч өнөөдрийн байдлаар газар хэмээн нэрлэгдэж байгаа ч орон тооны хувьд 14 дутуу. Тодруулбал 185 алба хаагч байхаас одоогийн байдлаар 177 байна.
Цагдаагийн алба хаагчдын амьдарч буй нөхцөл байдлыг судалж үзэхэд 177 алба хаагчаас түрээсийн хашаа байшинд 20, түрээсийн байранд 12, хамаатан садныдаа найм нь амьдарч байгаагийн зэрэгцээ цалингийн зээлтэй 124, орон сууцны зээлтэй 13 байгааг харахад яах аргагүй цагдаагийн алба хаагчдын амьдрах орон байрны асуудлыг бодлогоор шийдэх цаг болсон гэдгийг харуулж байна.
Хэдийгээр зээлтэй, түрээсийн байранд амьдардаг ч тэд гэмт хэрэг зөрчил, түүнээс үүдсэн хохирлыг хоёр дахин бууруулж чаджээ.
| Өмнөговийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 26 бүтээлч ажил төлөвлөжээ | ||
| Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.