Шууд Chart

Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж байна

2018-04-19 11:29:41

Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж эхэлсэн байна. Тэд Сирийн энэ хотод химийн зэвсэг ашигласан халдлага гарсан эсэхийг мөрдөн шалгах юм.

Үүний тулд химийн зэвсгийн халдлага гарсан гэх газарт үзлэг шалгалт хийж дээж авч, энэ халдлагыг үйлдэхдээ ашигласан байж болох зэвсгийн  үлдэгдлийг илрүүлэх, халдлагад өртсөн хүмүүсийн биологийн материалд шинжилгээ хийх, амиа алдсан хүмүүсийн цогцост  задлан шинжилгээ хийх юм байна. 

Энэ хооронд Их Британи улс  НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хандаж Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд 24 цагийн дотор Дума хот дахь  химийн  зэвсгийн  халдлагын  мөрдөн  шалгах  ажиллагааны  явцыг  танилцуул гэсэн хүсэлт гаргасан байна. АНУ, Их Британийн  тал олон улсын шинжээчдийг Дума хотод нэвтрүүлэхгүй байна. 

Сирийн эрх баригчид ОХУ-ын дэмжлэгтэйгээр хэргийн газарт халдлагын ул мөрийг устгаж байна гэж буруутгаж байсан юм. Харин Сирийн болон ОХУ-ын эрх баригчид  олон улсын  шинжээчдийг  бодит  үнэнийг олж  тогтоогоосой гэж хүсэж байгаа учир бүх талын дэмжлэг, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж байна   
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй