Шууд Chart

Беларусьт интернетэд тавих хяналтыг чангатгана

2018-04-19 13:43:24

Беларусьт  бас  интернетэд  тавих хяналтыг чангатгаж  эхэлж байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулинд  шинэ  нэмэлт өөрчлөлтүүд  оруулахаар  хэлэлцэж  байгаа тухай   Ерөнхийлөгч Александр  Лукашенко мэдэгдсэнийг  өнөөдөр хэвлэлүүд  дамжуулж байна.

Юуны  түрүүнд  интернет  эх үүсвэрүүдэд  сайн  дураараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл  гэж бүртгүүлэхийг  санал  болгож  байгаа юм  байна.  өөрөөр  хэлбэл  мэдээллийн сайтуудыг  хуулийн  этгээдээр  бүртгүүлэхийг шаардаж  байна.  Түүнчлэн интернет сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  5  жил  удирдах  ажил  эрхэлсэн, белорусс иргэн,  орон сууцны  бус зориулалтын  байранд  эрхлэн  ажиллуулах  ёстой гэдэг шаардлага  тавихаар болж  байна.  Хэрэв  ийм бүртгэлд  хамрагдаагүй  бол  интернет сайтуудын ажилтнуудыг  сэтгүүлч  сурвалжлагч гэж үзэхгүй, эх сурвалжаа хамгаалах  эрх  олгохгүй,   эсэргүүцлийн  жагсаалыг  сурвалжиллаа  гэхэд  жагсагч  л гэж  үзэх  юм  байна. 

Гэвч хүний эрхийг хамгаалагчид, хэвлэл мэдээллийн салбарынхан энэ мэт нэмэлт өөрчлөлтийг  эрс  буруушааж хэвлэн нийтлэх, үг  хэлэх эрх чөлөөнд нь халдах нь хэмээн  шүүмжилж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусьт интернетэд тавих хяналтыг чангатгана  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй