Шууд Chart

Газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаагаа $68-ийг давлаа

2018-04-19 14:10:17

Нью-Йоркийн түүхийн эдийн  зах зээл  дээр   газрын  тосны үнэ ханш   өсч эхэлсэн байна.   Өчигдрийн  арилжааны  дүнгээр  нэг баррель газрын тосны  үнэ  2014 оны  12  сараас хойш  анх удаагаа  68 ам.долларт хүрч  өссөн   байна.

Лондонгийн бирж  дээрхи  брэнт  маркийн  газрын тосны  үнэ  1,23  доллараар  өсч  72 доллар 81   центэд  нэг баррель нь хүрсэн  байна.  Газрын тосны үнэ  ийнхүү   өсөх  болсон нь  АНУ-ын  газрын тосны  хүрээлэн  тус улсын  нөөц  буурч  байгааг  мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж  байна. Өмнө нь  буюу  өнгөрсөн  11 ны  өдөр  Брэнт маркийн газрын  тосны   үнэ  баррель  нь  73 ам.долларт  хүрч байсан нь мөн л  2014 оны 12  сараас хойшхи хамгийн өндөр  үнэд  тооцогдож байсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаагаа $68-ийг давлаа  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй