Шууд Chart

Сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх шуугианд холбогдсон Японы сангийн орлогч сайд огцорлоо

2018-04-19 14:17:00

Сэтгүүлч  бүсгүйчүүдэд  бэлгийн дарамт үзүүлдэг  гэдэг шуугианы бай  болоод  байгаа  Японы  сангийн сайдын орлогч  жинити  Фукуда албан  тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан  байна. Японы  хэвлэлүүдээр түүнийг  сэтгүүлч  бүсгүйчүүдэд  бэлгийн дарамт үзүүлдэг  байсан, зочид  буудалд  хамт  орохыг  урьдаг  байсан хэмээн  анх  7 хоног тутмын  Сюкан  Синче сонин  мэдээлсэн  юм.   Үүний  дараагаар   Японы  бусад  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  түүний  бэлгийн дарамтад цөөнгүй  сэтгүүлч  өртсөнийг мэдээлсэн.  Асахи  телевизийн мэдээний албаны  дарга  сэтгүүлч  бүсгүйчүүд  нь сангийн орлогч сайд Фукудагийн бэлгийн дарамтанд  өртөж  байсныг  мөн  мэдэгдсэн  байна.  Фукудагийн хувьд  энэ  бүхнийг  няцааж  байгаа ч  энэ шуугианаас болж  сангийн яамны  үйл  ажиллагаанд хүндрэл  гараасай гэж  хүсээгүй  учраас огцрох  өргөдлөө гаргасан хэмээн тайлбарласан байна.

Өнгөрсөн 7  хоногт  Японы сангийн сайд  Фукуда  эмэгтэйчүүдэд  бэлгийн дарамт үзүүлсэн нь  батлагдвал  огцруулахаа  мэдэгдэж  байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх шуугианд холбогдсон Японы сангийн орлогч сайд огцорлоо  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй