Шууд Chart

Олон улсын агаарын тээврийн компаниуд Боинг 737 онгоцуудынхаа хөдөлгүүрийг шалгаж байна

2018-04-19 14:21:37

Өчигдөр  АНУ-ын  Филадельфид Southwest Airlines  агаарын  тээврийн  компанийн  онгоц  зүүн  хөдөлгүүр нь гэмтсэний  уршгаар  ослын  буулт хийхэд хүрсэн.  Тус онгоц  143 зорчигч  багийн 5 гишүүнтэй  явж байсан  бөгөөд ослын  буултын үеэр  зорчигчдын  суудлын   хажуугийн  нэг  цонх  хагарч  улмаар нэг  хүн  хүчтэй агаарт  сорогдон  гадагш  шидэгдсэнээс болж амиа алдсан  юм. Гэхдээ нисэгч  Тамми  Жо Шульцийн  ур  чадварын  ачаар  илүү олон  хүний  амь  нас эрсдэх  аюулаас  аврагдсан  байна. 

Тамми  Жо Шульц нь  АНУ  ын  нисэх хүчний  түүхэн  дэх сөнөөгч  онгоцны  анхны   эмэгтэй нисгэгч   байсан. Тэрээр  иргэний агаарын тээврийн  нисэгчээр  ажиллахаасаа  өмнө  Ф-18  сөнөөгч  онгоцоор  нисдэг байсан  байна.  Боинг 737  онгоцны  зүүн  хөдөлгүүр гэнэт  жагсаалаас гарсны  улмаас ийнхүү  ослын буулт хийхэд хүрсэн. 

Үүнтэй холбоотойгоор дэлхийн  улс орнуудын агаарын тээврийн компаниуд  энэ төрлийн онгоцныхоо хөдөлгүүрийг шалгаж эхэлсэн байна.  жагсаалаас гарсан  тэрхүү хөдөлгүүр нь  Америкийн  General Electric Францын  Safran SA ийн  хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэгдсэн  юм  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын агаарын тээврийн компаниуд Боинг 737 онгоцуудынхаа хөдөлгүүрийг шалгаж байна   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй