Шууд Chart

Германд Еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хатуу тэмцэхээ анхааруулж байна

2018-04-19 14:26:25

Германы  эрх баригчид  тус улсад  антисемитист  буюу Еврейчүүдийг  ялгаварлан гадуурхах  үзэл   газар  авч  болзошгүй  хэмээн ихээхэн  сэтгэл  зовниж  байна.  Үүний  хамтаар  ийм ялгаварлан гадуурхах  үзлийн  эсрэг   тэмцэхэд  онцгой  бүр онцгой  анхаарал хандуулахаа   Германы  канцлер Ангела  Меркель мэдэгдээд  байна. Энэ  нь   Берлин  хотод  өчигдөр гэгээн  цагаан  өдрөөр   3  залуу   еврей үндэстнүүдийн малгай  өмссөн  2  залуу  руу  халдсан  хэрэг  гарсан байна.  Энэ халдлагад  өртсөн  залуусын нэг нь Израилийн иргэн  байсан бол  нөгөө нь  Германд амьдардаг түүний найз байжээ. 

Гэхдээ  тэд  гэмтэж  бэртээгүй  ч   айж  цочирдсон байжээ.  хэрэг гарах үеийн  ажиглалтын камерын бичлэгийг  хэвлэлүүд ихээхэн дамжуулж байна.   Германы  Канцлер уугуул иргэдийн дунд  еврейчүүдийг ялгаварлан гадуурхаж,  тэдэн рүү  халдах  тохиолдол  гарсаар  байгаа ч  ийм ялгаварлах үзэл бас Араб улс орнуудаас гаралтай иргэдийн дунд  их байгааг тэмдэглэн  хэлсэн  байна. 

Мөн  Германы  шинжээчид  мусульман дүрвэгчид   тус улсад  их  болсонтой   холбоотой  гэж  үзэж байна.  Германд  энэ  сарын  эхээр  Еврейчүүдийг  ялгаварлан гадуурхалтай тэмцэх асуудал эрхэлсэн  бүрэн  эрхт  төлөөлөгчийн  албыг  дотоодын   хэргийн яамны  дэргэд  байгуулсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд Еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хатуу тэмцэхээ анхааруулж байна  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй